Майли Сайрусын экс нөхөртөө зориулсан дуу дэлхий нийтийг байлдан дагуулж байна
2023-02-02

Дуучин Майли Сайрусын экс нөхөр Лиамдаа зориулсан "Flowers" дуу дэлхий нийтийг байлдан дагуулж байна. Уг дуу нь гарсан даруйдаа Billboard Hot 100 жагсаалтыг хоёр долоо хоног тэргүүлээд буй. 

 


Майли Сайрус "Flowers" дуугаа АНУ-ын цагаар нэгдүгээр сарын 12-ны өглөөний 11.00 цагт цацсан. Энэ үед Австралид нэгдүгээр сарын 13 болж байх бөгөөд Австрали гаралтай экс нөхөр Лиам Хемсвортынх нь төрсөн өдөртэй давхацжээ. 

 

 

Тэд 2009 онд "The Last song" кинонд тоглох үеэрээ танилцаж, дотноссон. Энэ цагаас хойш цөөнгүй удаа салж, нийлж байсан бөгөөд 2012 онд анх удаа сүй тавьж байсан. 2018 оны 12 дугаар сард тэд албан ёсоор гэрлэсэн ч үүнээс найман сарын дараа салсан байжээ.  

 

Тэдний харилцааг илтгэсэн "Flowers" дуу нь албан ёсоор цацагдаад хоёр долоо хоногийн дотор Youtube-д 152 сая үзэлттэй болоод байна. 

Shuud.mn
Сонин хачин