АНУ Турк рүү 140 аврагч илгээнэ
2023-02-07

АНУ-аас аврах, эрэн хайхоёр бүлэг Туркийг зорьж, газар хөдлөлтийн улмаас хохирсон хүмүүст тусална гэж Америкийн эрх баригчдаас авсан эх сурвалжтайгаар CNN агентлаг мэдээлжээ.  

 

"АНУ-аас хоёр баг очно. Нэг нь Фэрфакс тойргоос, нөгөө нь Лос-Анжелесийн баг очих бөгөөд тус бүр нь 70 хүний бүрэлдэхүүнтэй,  эрэлч нохойтой, эмч нар багтсан баг" гэж Турк дэх АНУ-ын Элчинс айд Жефф Флейк өгүүлжээ. 

 

Үүнээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай утсаар ярилцах үеэрээ аливаа шаардлагатай тусламж үзүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн талаар Цагаан ордон мэдээлж байв.

 

Эргэн сануулахад, даваа гарагт шилжих шөнө Туркийн өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, үргэлжлэн чичирхийлэлтүүд болсны улмаас Туркийн хэд хэдэн муж төдийгүй хөрш Сири улсад ч ноцтой хохирол дагуулсан юм. Энэ хоёр улсад нийтдээ 3800 гаруй хүн газар хөдлөлтийн улмаас амиа алджээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин