Эминемийн охин Хайли Жэйд сүй тавьжээ
2023-02-07

Америкийн алдарт реппер Эминем гурван охинтой боловч цорын ганц охин нь Хейли Жейд юм. Тэрбээр Мичиганы их сургуулийг төгссөн бөгөөд эрүүл амьдралын хэв маягийг илүүд үзэж, спортоор хичээллэх дуртай нэгэн юм. 


Өчигдөр /2023.02.06/ алдарт реппер Эминемийн охин Хайли Жэйд сүй тавьсан тухайгаа олон нийтийн сүлжээгээр зарлажээ.

 

 

Тэрбээр инстаграм хуудсандаа цөөн хэдэн зургуудаа оруулаад "Амралтын өдрийн мэнд 02.04.23:00 хэмээн он сар, цагтай "Би чамд хайртай @evanmcclintock11"  хэмээн бичжээ. 

 

Нэмж дурдахад, 15 удаагийн Грэммигийн шагналт реппер Эминем Хайли Жэйдээс гадна Алайна гэх өргөмөл охинтой юм. Тэрбээр “Mocking bird” дуундаа гэр бүлийнхээ тухай шүлэглэсэн байдаг бөгөөд Алайна, Хайли нарыг “Одоо та хоёр бараг л эгч дүүс” гэж дуулсан байдаг. 

Shuud.mn
Сонин хачин
cda:
Эминем гурван охинтой боловч цорын ганц охин нь Хейли Жейд юм. юу гээд байгаам бээ WTF???
2023-02-07