М.Зоригт: Би ч гэсэн Хөгжлийн банкнаас мөнгө авч байсан
2023-02-07 13:48

"Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

 

 

Өнөөдөр сонсголын эхэнд Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар-Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар салбарын эрхлэх асуудлын хүрээн дэх төслүүдийг авч хэлэлцлээ. 

 

Сонсголд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр гэрчээр оролцсон юм. Сонсголын үеэр Хянан шалгах дэд хорооны дарга Б.Энхбаяр "Таны Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхад Чингис бондын 1,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн. Үүнийг улсын төсвийн шинж чанартай маш олон арга хэмжээнд зарцуулаад дууссан. Томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, УИХ хаврын чуулганаар батлахаар байсан. Гэвч үүнийг УИХ битгий хэл Засгийн газрын хуралдаанаар орсон эсэх нь эргэлзээтэй, тендерийн хууль үйлчлэхгүйгээр явагдсан. Зарцуулалтыг харахаар бондын зөвлөлийн гишүүдийн тойрог руу явчихсан дүр зураг харагдаж байна" хэмээсэн юм. 

 

Тэгвэл дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн асан М.Зоригт "Би ч гэсэн Хөгжлийн банкнаас мөнгө авч байж билээ. Ерөнхий сайд Алтанхуягтай тангараг тасартал муудаж, Фортууныг өрөөндөө 2-3 цагаар цоожлон байж ятгасаар Хэнтий Сүхбаатарын автозамын санхүүжилтийг шийдүүлж билээ. Энэ хоёртой уулзаж уучлалт гуйж, баярлалаа гаа нэг хэлэх юмсан" хэмээн твиттер хуудаснаа бичжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зам барих ёсгүй мөнгө ш дээ замын мөнгнөөс бүх дарга нар хэдэн тэрбумаар цавчиж идэж ууж үусалдагийг хүн бүхэн мэдэж бга юм хийсэн гэчижээ нэг нь ч гэсэн 2-3 цагаар цоожилж ятгаад бхдаа ч яахав дэ ямар батбаярын мөнгө биш монголын ард түмэн л төлж дуусгасан биз дэ
2023-02-07
Жов
2023-02-07
Yu oilgsongui zza aihtar hvmvvs yum aa
2023-02-07
Нараа:
Ene hoerin mongo bisn biz dee, oroondoo tsoojlood mongo abcndag bol hogiin l um bna
2023-02-07
Ганц л юм ойлголоо. Улс орныг сэтгэлтэй, зоригтой юм хийдэг хүмүүс урагшлуулдаг юм байна. Харин шүүмжилдэг, хүн шоронд хорьдог, их ярьдаг попууд биш юм байна. Юм хийсэн нь шоронд ороод дуусна. Харин улстөрчид тэрбумтан болоод өнгөрдөг
2023-02-07
MTZ teever zuuchiin Ogtorgui jorlono
2023-02-07