АНУ-д Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдсанаар 100 мянган ажлын байр бий болов 
2023-02-09

Инфляцийг бууруулах тухай хууль батлагдсаны дараах саруудад уур амьсгалд ээлтэй 100,000 гаруй ажлын байр бий болсныг "Climete Power" мэдээллээ. 

 

Цэвэр эрчим хүчний ихэнх төслүүд АНУ-ын Аризона, Жоржиа, Мичиган, Охайо, Өмнөд Каролина, Теннеси, Техас мужид хэрэгжиж, хамгийн их хэмжээний санхүүжилт татаад байна. 


"Уур амьсгалын эрчим хүч” группээс  гарсан дүн шинжилгээ нь хууль батлагдсанаас хойш компаниуд нүүрстөрөгчгүй эрчим хүчний чиглэлээр 101,036 шинэ ажлын байр, цэвэр эрчим хүчний 90 гаруй төслийг шинээр зарласан байна. 

 

Инфляцыг тогтворжуулах тухай хууль нь АНУ-ын хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2005 оны түвшнээс 40 хувиар бууруулах зорилготой бөгөөд олон тэрбум ам.долларын санхүүжилтийг татварын хөнгөлөлт болон ногоон салбарыг дэмжих бусад үйл ажиллагаанд төсөвлөжээ.


Шинэ ажлын байранд салхи, нар, аккумулятор, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрүүд бий болгож байгаа бөгөөд үүнд цахилгаанчин, механикч, барилгын ажилчин, техникийн ажилчид багтаж байгаа аж. 

Shuud.mn
Сонин хачин