Казахстанчууд Турк рүү 95 гэр илгээнэ
2023-02-10

Даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас асар их хохирол амссан Турк рүү дэлхийн улс орнууд тусламжийн цуваа илгээсээр байна. Амьд үлдэгсэд орон гэргүй болсон учир тэдэнд дулаан хувцас, хөнжил, майхан сав нэн шаардлагатай байгаа юм. 

 

Тиймээс казахстанчууд Турк рүү 100 гэр илгээхээр болжээ. Казинформ сонины мэдээлснээр, тусламжийн аяныг зохион байгуулагчдын өгүүлснээр, иргэдээс 20 сая тенге цугларч, 45 гэр, ахуйн хэрэгсэл худалдаж авсан байна. Түүнчлэн Казахстаны бизнес эрхлэгчид ч мөн тусламжийн гар сунгаж, хандивт нэгдсэнээр нийт 95 гэрийг Турк рүү илгээхээр болжээ. 

 

Казахстаны аврах багийнхан Туркэд ажиллаж, олон улсын багуудтай хамтран эрэн хайх аврах ажиллагаанд оролцож байна. Нийтдээ 75 орны 6479 аврах отряд Туркэд ажиллаж байгаагийн дотор манай улсын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ч багтаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
казахууд маш сайн байна гэр явуулахгүй бол хөлдөж үхэхнээ
2023-02-13