ТикТок Оросын суртал ухуулгыг тараадаг сүлжээг хаажээ
2023-02-10

Европын оршин суугчдын дунд Украин дахь дайны талаар Оросын суртал ухуулгыг тараадаг 1682 хаягаас бүрдсэн сүлжээг TикТок илрүүлэн, хаасан талаар компанийн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

"ТикТок"-ийн мэдээлснээр, энэ сүлжээг Оросоос ажиллуулдаг, нэн тэргүүнд Герман, Итали, Их Британийн оршин суугчид руу чиглэгдсэн байсан гэнэ. Сүлжээнд багтах хаягууд нь Европын хэрэглэгч мэт харагддаг, герман, итали, англи хэл дээр контентийг түгээдэг байжээ. Энэ сүлжээ нийтдээ 130 мянга гаруй дагагчтай байсан аж. 

 

Түүнчлэн, Гүржид байрладаг, орос хэлтэй хэрэглэгчид рүү чиглэсэн Оросын суртал ухуулгыг тараадаг сүлжээг мөн хаасан байна. Энэ сүлжээ нь Казахстан, Беларусь, Украины оршин суугчдыг зорилтот бүлгээ болгосон байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин