Халаасны хулгайн хэрэг 15.8 хувиар нэмэгджээ
2023-02-10

Нийслэлд 2023 оны 1 дүгээр сард халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 485 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 77 буюу 15.8 хувиар өссөн байна.

              

 

Бүртгэгдсэн гомдол, мэдээллийн 179 буюу 36.9 хувь нь гудамж талбайд, 247 буюу 50.9 хувь нь автобусны буудал, нийтийн тээврийн хэрэгсэлд, 29 буюу 5.9 хувь нь зах худалдааны төвд, 18 буюу 3.7 хувь нь үйлчилгээний газар, 12 буюу 2.4 хувь нь эмнэлэг, сургуульд үйлдэгджээ.  

        

 

Долоо хоногийн даваа, лхагва, пүрэв гаригуудад нийт гомдол, мэдээллийн  55,5 хувь нь бүртгэгдсэн байна. Гэмт хэрэг бүртгэгдсэн цагаар нь авч үзвэл 06-14 цагт 41 хувь, 14-19 цагт 35 хувь нь байна.

 

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан сэрэмжлүүлэг:

 

Сүүлийн өдрүүдэд иргэд томоохон зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаагаар үйчлүүлэхдээ их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явж, халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болсоор байна. 

 

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан иргэд, олон нийт та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байж хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй!

 

Shuud.mn
Сонин хачин