Халаасны бүлэг хулгайчдыг баривчилжээ
2023-02-14

Сар шинийн баяр ойртож буйтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас томоохон зах, худалдаа үйлчилгээний газрууд, хүн ихээр зорчдог газруудад хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор нэгдсэн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулж дараах хэргүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

 

 

1. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн автобусны буудал орчимд С.А /эм.13н/-н халааснаас Ай фоне загварын гар утсыг тодорхой эрхэлсэн ажилгүй Л.З/эр.33н/ нь хулгайлан авч явсан хэргийг;

 

2. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б /эм.20н/ Самсунг галакси загварын гар утас, иргэн А.Б /эм.25н/ Ай фоне 12 про загварын гар утас алдсан хэргийг эрхэлсэн тодорхой ажилгүй сэжигтэй этгээд С.Б /эр.51н/, У.Б/эр.37н/, Г.С/эр.42н/ нар нь бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлж, сэжигтэй этгээдүүдийг баривчлан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс материалжуулан шалгаж байна.

 

Иймд иргэд та бүхэн худалдааны төв, нийтийн тээврийн хэрэгслээр бэлэн мөнгөтэй явах, гар утсаа халаасалж явах үедээ сонор сэрэмжтэй байж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлээрэй!

Shuud.mn
Сонин хачин
SEKSDNEE80955877
2023-07-01
tsaana ni tsagdaagiinhan bga daa deer ued Dabaazul odoo hurandaa bolson bas neg darga hiij bga Naidansuren mun hurandaa bilson tetgebertee garsan bh Narangerel odoo tsagdaad bhgui hubiaraa yum hiideg bh ene 3 nuhur halaasni hulgaitai temtseh tasagt bhdaa 10 garan myngan am dollar hulgaichidtaigaa niilj hubidaa abj ashiglaad barigdaj dabaazul ni Hubsgul ruu Naidansuren ni Zabhan aimag ruu huduu tomilogdoj muu tuslah tuluulugch bsan Narangerel ni halagdaj bsan bh iimerhuu muu tsagdaa odoo tsagiin hurandaa nar halaasni hulgain bulegtei boss tolgoilogch bj medeh l yum shu ard ni
2023-02-15
Зочин:
Царайг нь яагаад гаргадаггүй юм бэ. Хүмүүс сэрэмжлэг.
2023-02-15
Албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Маш хатуу шийтгэх ёстой
2023-02-14
irgen:
heriig ni bichij paiz zyylgeed xog tsverleh ajil hiilgedeg bolooch zalhaah heregtei sh dee.hyalbar argaar bayajih gsn muu teneg xog shaaruud
2023-02-14
Зочин:
хэдий ядуу тарчиг амьдарсан ч хулгай хийгээгүй.
2023-02-14