Буриадын оюутан Өмнөд Солонгосын нисэх буудал дээр гурван сарын туршид амьдарч байна
2023-02-15

Буриадын их сургуулийн оюутан, 23 настай Владимир Марактаев Орост дайчилгаа эхэлсний дараа Монголоор дамжин Өмнөд Солонгосыг зорьжээ. Гэвч 11 дүгээр сарын 12-ны өдөр Инчоны нисэх буудал дээр буухад түүнийг армид дайчлагдахаас зугтах нь дүрвэгчийн статус олгох үндэслэл болохгүй хэмээн үзэж, түүнийг Өмнөд Солонгос руу нэвтрүүлэхээс татгалзсан байна. 

 

Ингээд Владимир Марактав нисэх буудлын дундын бүсэд үлдэхээс аргагүй болжээ. Харин Өмнөд Солонгосын эрх баригчид түүнийг нисэх буудал дээр хоноглохыг зөвшөөрсний дээр хоол хүнс өгч байгаа аж. Тэрбээр мөн л Украин руу дайчлагдахаас зугтсан дөрвөн орос залуугийн хамт гурван сарын туршид нисэх буудал дээр амьдарч байгаа талаар "Номер один" сонин мэдээлжээ.

 

Саяхан Инчон хотын шүүх 2022 оны намар Оросын хоёр иргэний гаргасан дүрвэгчийн статус олгох тухай өргөдлийг авч хэлэлцэхийг цагаачлалын албанд үүрэг болгосон байна. Харин өргөдөл гаргасан өөр нэг хүний хүсэлтийг шүүх хүлээн аваагүй байна. The Korea Times сонины мэдээлснээр, Буриадын оюутан Владимир Марактаев болон хөлбөмбөгчин асан Жашар Жубиев нар хоёрдугаар сарын сүүлээр шүүхийн сонсголд орж, тэдний асуудлыг шийдэх юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mike Morgan:
Do you need a quick long or short term Loan with a relatively low interest rate as low as 3%? We offer business Loan, personal Loan, home Loan, auto Loan, student Loan, debt consolidation Loan etc.. no matter your credit score. Personal Loans (Secure and Unsecured) Business Loans (Secure and Unsecured) Consolidation Loan and many more. Contact US for more information about Loan offer and we will solve your financial problem. contact us via email: muthooth.finance@gmail.com Phone number: +917428831341 (Call/What's app)
2023-02-18
Хулчгаруудаас хамгийн их алуурчид төрдөг нь сонин. Дэлхийн цуутай цуврал алуурчид аймхай хулчгар, нуугдмал хүмүүс байсныг судлаачид баримтжуулсан байдаг. Дайчилгаанаас зугатан Монголд орж ирсэн Буриад хүний амь хөнөөснийг мартаж болохгүй.
2023-02-16
Petr Buzek:
Танд зээл хэрэгтэй юу???? Хувийн зээл эсвэл Бизнесийн зээл үү???? Энэ талаар надтай ярилц. ХОЛБОО БАРИХ НЭР: Ноён Петр Бузек, Хэрэв сонирхож байвал бидэнтэй холбогдоно уу::::::petrbuzekloanfirm@gmail.com Яг одоо Whatsapp: +639451256230
2023-02-15
Болд:
Путин гэх Гитлер Украйны ард түмнийг самраад зогсохгүй Оросын ард түмнийг ч самарч байна даа. Хүчирхэг Оросын ард түмэн ийм олноороо эх орноосоо зугтаж байсан түүхийг би лав мэдэхгүй юм.
2023-02-15
эх орноо гэсэн сэтгэлгүй нөхөр байна
2023-02-15