ЦЕГ: Ганцхан О.Мөнхжин биш койн гаргасан бүх хүнийг шалгана
2023-02-16

Цагдаагийн ерөнхий газраас койн, крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

 

 

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа н.Ганчулуун "Өнөөдрийн байдлаар койн, крипто валюттэй холбоотой 490 гомдол мэдээлэл шалгагдаж байна.  Монгол Улсад койн токены үйл ажиллагаа явуулахаар 64 ААН, иргэн бүртгэгдсэн байдаг. Эдгээрийг бүгдийг нь шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас хуульд заасан чиг үүргийнхээ бүх койн токены үйл ажиллагаа явуулахад гэмт хэргийн үйлдэл агуулга байгаа эсэхийг шалгаж байгаа. Зөвхөн өөртөө давуу байдал олгосон, мэдээлэлд ойрхон байдлаа ашигласан бусдыг хохироосон уу гэх асуудлыг л шалгана. Үндэслэл байна гэж үзэх юм бол цагдан хорин саналыг прокурорт танилцуулан шүүхээр шийдвэрлүүлж байгаа. О.Мөнхжинтэй холбоотой асуудалд шүүхээс нотлох баримтыг үндэслэлтэй байна гэж үзээд цагдан хорьсон" гэлээ. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Тэнэг байвал амьдрахад амар болжээ:
Дэлхий ертөнцийн төв гэсэн ойлголттой үед дэлхий нарыг тойрдог гэж баталж шинэ нээлт хийсэн эрдэмтнийг олоныг үймүүлсэн гэж цаазалж байсан юмдаа. Шинэ юм эхлүүлэгчидийн хувь заяа ийм л байдаг.мэдэхгүй юмаа буруу гэдэг муйхардал хэцүү юмдаа
2023-02-17
Нараа:
төмөр замын вагоны авилга, нүүрсний хулгай, хөгжлийн банкны хэргээс олны анхаарлыг холдуулах гэсэн санаатай хэсэг нөхдийн хийж байгаа ажил, улсын хөрөнгийг идсэн уусан асуудлаас тэс өөр, иргэдийн өөрсдийн сонголт шүү дээ, гэхдээ энэ дунд бас луйвар байгааг хэлэх ёстой, түннийг ялгаж салгаж шалгах хэрэгтэй
2023-02-16
Иргэн:
Маш зөв дээрх этгээдүүд иргэдээс цуглуудсэн энэ их мөнгийг юунд зарцуулсан талаарх мэдээллийг ил тод заралбал сайн байна
2023-02-16
зочин:
Овоо цагдаагийн байгууллага шиг хариулж. Эртээд ховдын охины хэргийг бараг л шүүхийн шийдвэр гаргаад яллаад заралчихсан Ямарч хүний эрхийн хууль эрх зүйн мэдлэг мэдрэмжгүй хандсан байсан.
2023-02-16