Японд газар хөдөлжээ
2023-02-20

Ням гарагт Японы хойд хэсэгт 5,0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Европ, Газрын дундад тэнгисийн газар хөдлөлт судалгааны төв мэдээлснийг ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

Газар хөдлөлт судлалын төвийн мэдээлснээр, Японд болсон газар хөдлөлтийн төв нь 173 мянган хүн амтай обихиро хотоос есөн километр зайд байсан аж. Голомт нь 112 километрийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн улмаас хүмүүс хохирсон болон байшин барилга эвдэрсэн талаарх мэдээлэл гараагүй, мөн цунамигийн түгшүүр зарлаагүй байна.

 

Сүүлийн үед дэлхийн олон оронд газар хөдлөлт, чичирхийлэлт болж байгаа бөгөөд эдгээрээс  хамгийн хүчтэй газар хөдлөлт Туркэд болсон юм. Хоёрдугаар сарын зургааны өдөр болсон газар хөдлөлтийн улмаас энэ улсад олон мянган барилга байшин сүйрч, амиа алдсан хүний тоо 41 мянгыг давсан. Хүчтэй газар хөдлөлтийн дараа нийт 6000 гаруй чичирхийлэлт болсон бол өнгөрсөн бямба гарагт буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр Туркэд дахин газар хөдөлжээ. Энэ удаагийн газар хөдлөлт 5,2 магнитудын хүчтэй, төв нь өмнөх газар хөдлөлтийн төв болсон Кахраманмараш хотоос 54 километрийн зайд байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин