Папуа-Шинэ Гвинейд зэвсэгт бүлэглэлийнхэн эрдэмтдийг барьцаалжээ
2023-02-20

Папуа-Шинэ Гвинейн зэвсэгт бүлэглэлийнхэн Австралийн эрдэмтдийг барьцаалжээ. Энэ талаар Австралийн ABC News телевиз мэдээлсэн байна. 

 

"Австралийн профессор болон түүний хамтран зүтгэгч гурван эрдэмтэн Папуа-Шинэ Гвинейн алслагдсан бүс нутагт барьцаалагдсан гэж таамаглаж байна" хэмээн эх сурвалж мэдээлжээ.

 

Барьцаалагчид барьцааны хүмүүсийг суллахын тулд шаардлага тавьсан гэх бөгөөд гэхдээ ямар шаардлага тавьсан, хичнээн хэмжээний мөнгө нэхсэн талаарх мэдээлэл гараагүй байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин