УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэвлэлийн хурал зарлалаа
2023-03-06

 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнөөдөр (2023.03.06) 11.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийнэ. Тэрбээр Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсголын талаар мэдээлэл өгнө. 

 

Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, үр дүнгийн талаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2023 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд болох юм.

Shuud.mn
Сонин хачин
derem:
za gishuun mini , gushuud said nartaa tal zasahgui shudrga ajilah heregtei shuu!!
2023-03-06