Цагдаа нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
2023-03-06

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 03-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.508, мөрдөн байцаалтын 2965 хэрэгт хяналт тавьж, дараах хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. 

 

 

- Нийслэлийн прокурорын газраас иргэн О, Д, Б, Х, Н нар нь бүлэглэн БНХАУ-ын  нэр бүхий иргэнийг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд Н-ыг хүчиндсэн гэж 100 сая төгрөг өгөхийг шаардан айлган сүрдүүлж 8 сая төгрөг  авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 22.4 дүгээр 4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

 

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн байцаагчаар ажиллаж байсан С нь зөрчилд холбогдогч иргэн М-ээс торгуулийн шийтгэлд бэлнээр өгсөн мөнгөнөөс авч өөртөө ашиглан давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

 

- Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 19 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Г нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд хуурамчаар үйлдсэн, эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Shuud.mn
Сонин хачин