ОХУ-д хугацаат цэргийн алба хаагч гал нээж, нэг хүн амиа алджээ
2023-03-06

Оросын Курск мужид хугацаат цэргийн алба хаагч гал нээж, нэг хүн амиа алдсан гэж Astra хэвлэл өөрийн эх сурвалжууд авсан мэдээлэлтэйгээр дамжуулжээ. 

 

Эх сурвалжуудын өгүүлснээр, гуравдугаар сарын зургаанд шилжих шөнө Курск мужийн Суджанскад түр байршиж байгаа 37 дугаар мото буудлагын бригадын хугацаат цэргийн алба хаагч 22 настай Магомед гал нээсэн байна. Хугацаат цэргийн алба хаагч харуулын постын бүсэд гадны чимээ сонсоод "Зогс, хэн бэ" гэж хашгирсны дараа хариу сонсоогүй тул гал нээсэн гэжээ. 

 

Энэ хэргийн улмаас Татарстанаас татагдсан 19 настай хугацаат цэргийн алба хаагч амиа алдаж, 22 настай цэрэг шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна. Эдгээр цэргүүд энэ ангид найман сар алба хаасан байсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зайлуул хариуг сонсоогүй л үүргээ гүйцэтгэж, нөгөөдүүл нь юу хийх гэж явсан болж байна,
2023-03-07
Манайд хүртэл цэргүүд нэгийгээ буудчихдаг биз дээ. Дайтаж байгаа улсад байх л байлгүй
2023-03-06