С.Чинзориг: Хоол боловсруулах, амьсгалын зам, зүрх судасны өвчин зонхилон тохиолдож байна
2023-03-07

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан хуралдаанаас гаргасан шийдвэрийн талааар мэдээлэл хийж байна. 

 

 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношлогооны явц, түүний мөрөөр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцлээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд эрт илрүүлэг үзлэг шинжилгээ, оношлогоонд нийт иргэдийн 26 хувь нь хамрагдсан. Үзлэг хамрагдсан насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах, амьсгалын зам, зүрх судасны өвчин, шээс бэлгийн замын өвчин зонхилон тохиолдож байна. Хүүхдийн өвчлөлийн  65,5 хувь шүдний өвчлөл болж байна. 0-17 настай бүх хүүхдийг шүд цооролтоос сэргийлэх фторт түрхлэгт хамруулна. Уг арга хэмжээнд ТАВАН тэрбум төгрөг төсөвлөсөн. Санхүүжилтийг ЭМД-аас 100 хувь шийднэ" гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Болд:
Хяналт шалгалт сайтай ажиллахгүй бол ЭМДаатгалын энэ их мөнгийг салхинд хийсгэв!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2023-03-07