Монгол-Катарын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
2023-03-09

Монгол, Катарын хооронд шууд нислэг үйлдэх хоёр улсын Засгийн газар хоорондын Агаарын тээврийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.

 

 

Энэхүү хэлэлцээр байгуулагдсанаар хоёр улс хооронд аялал жуулчлал, бизнес, худалдаа эдийн засгийн харилцаа хөгжих боломж бий болох юм. Ялангуяа Монголоос шинэ эко мах, хушны самар өндөр үнээр экспортлох, зуны улиралд 50-60 градус хүрч халдаг Арабын орнуудаас Монголын сэрүүн зунаар амрах боломжууд нээгдэнэ гэж үзэж байна.

 

Ийнхүү Монгол улс 40 дэх улстайгаа агаарын харилцааны гэрээ байгуулж, шууд нислэг үйлдэх боломжтой боллоо.

Shuud.mn
Сонин хачин
зомин:
hednees yum bol ?????
2023-03-09
монголын засаг улсын мөнгө хулгайлахгүй бүх иргэддээ хуваадаг байсан бол бид нар оросын хажууд бүх иргэн баян байх байлаа гэтэл бөөнөөрөө ядуу.
2023-03-09
лалынхнаас хол байсан нь дээр дээ. катар бүх иргэддээ насанд хүрмэгц 1 сая долларын хэмжээний мөнгө өгдөг. тэрүүгээр гадаадад сурч байр машин худалдаж авна аялж зугаална. ийм байж чаддаг шалтгаан нь байгалийн баялгийн орлогоо бүх иргэддээ хүртээдэг. ийм л сайн засгийн газартай
2023-03-09