14 настай хүүхэд цэнэглэж байсан утас оролдож байгаад тогонд цохиулж нас баржээ
2023-03-09

14 настай хүүхэд цэнэглэж байсан утсаар оролдож байгаад тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

 

 

 

Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдрийн 12 цаг 10 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн эмнэлэгт “Цахилгаанд цохиулсан хүүхэд ирээд нас барсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

 

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус аймгийн цагдаагийн газраас шалгахад тус суманд оршин суух хаягтай, 14 настай, эрэгтэй “Т” гэгч хүүхэд уртасгагч залгуурт цэнэглэж байсан гар утсаа оролдож байгаад цахилгаанд цохиулж нас барсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

 

Shuud.mn
Сонин хачин