Гурван настай хүүгийн биед өмнө нь хүчирхийлэлд өртсөн ул мөр байжээ
2023-03-10

Хүчирхийлэлд өртсөн гурван настай хүүгийн асуудлаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр /20213.03.10/ мэдээлэл хийлээ.

 

Өмнө нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр ял шийтгэл эдэлж байсан 34 настай Э гэгч 2023 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 3 настай хүүг зодож, гэмтээжээ. Хүүгийн ээж Л нь хамтран амьдрагчийнхаа балмад үйлдлийн талаар цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй, нуун дарагдуулж, 03 дугаар сарын 08-ны өдрийн 09.40 цагийн үед хүүг ГССҮТ-д хүргэсэн байна.

 

Эмнэлгээс цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу шуурхай эрэн сурвалжилж, Э-г олж цагдан хориод буй бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах болон хүчингийн хэргээр мөрдөн шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр мэдээллээ. 

 

 

Шинжээч эмчийн хийсэн үзлэгээр хүүгийн мөчдөөр шинэ, хуучин гэмтэл илэрсэн байна. Хүүгийн биед 1-3, 4-5 хоносон цус хуралттай, шулуун гэдэсний хэсэгт хавагнаж, цус хурсан шинэ гэмтэлтэй, гавал тархинд цусан хураа үүссэн, хүзүүний гуравдугаар нугалам хугаралтай нь тогтоогджээ. Одоогоор хүүгийн биеийн байдал хүнд, ухаангүй байгаа бөгөөд гэмтлийн зэргийг тогтоохоор шинжээч эмч үргэлжлүүлэн ажиллаж байна.

 

Хүүгийн ээж Л нь 2023 оны 01 дүгээр сараас Э-тай хамтран амьдарч эхэлжээ. Хүчирхийлэл үйлдэх үед хүүгийн ах зургаан настай хүүхэд хамт байсан аж. Хүүгийн ах өвөөгийндөө байгаа бөгөөд хүчирхийлэлд өртсөн эсэхийг тогтоохоор хүүхдийн байгууллага ажиллаж байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-03-11
Араатантай амьдарч хүүгээ зодуулж байдаг тэнэг хүүхэн юм даа
2023-03-10
Тэнэн балай эхю бөгсний донтой юм шиг, гэмт хэрэгтэн гэртээ авч ирж амьдардаг эх хүн биш
2023-03-10