"Баруун фронтод онцын өөрчлөлтгүй" кино Оскар хүртлээ
2023-03-13

АНУ-ын Кино урлагийн академийн "Оскар" шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Долби театрт үргэлжилж, шилдгүүдийг тодруулсаар байна. Өмнө нь шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр, баримтат кино зэрэг хэд хэдэн нэр төрлийн ялагчдыг тодруулсан. 

 

Оскарын шагналын "Шилдэг гадаад хэл дээрх кино" нэр төрөлд Германы найруулагч Эдвард Бергерийн "Баруун фронтод онцын өөрчлөлтгүй" кино ялагч боллоо. Энэ киног Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Германы армийн тухай Эрих Мария Ремаркийн бичсэн ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ. 

 

Эдвард Бергерийн хувьд энэ нь анх удаа Оскарт нэр дэвшин, шагнал гардсан тохиолдол юм. Тэрбээр нийтдээ 20 орчим кино, цуврал кино бүтээсний дээр Британийн кино академийн шагнал болох БАФТА хүртэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин