"Дорнод гурил" ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр СОНСГОЛД гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй
2023-03-14

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.14/ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Өнөөдрийн сонсголын эхэнд 2021 онд олгосон Хүнсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төсөлд олгосон зээлийн эргэн төлөлт явц, байдлыг авч хэлэлцэж байна. Уг төсөлтэй холбогдуулан ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан З.Мэндсайхан гэрчээр дуудагдсан ч эмчилгээ хийлгэхээр гадаад явсан шалтгаан бүхий хүсэлтээ ирүүлжээ.

Мөн "Дорнод гурил" ХХК-ийн захирал Д.Өлзийбаяр гэрчээр дуудагдсан ч  БНХАУ руу явах ажилтай давхацсан учраас сонсголд оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн бол "Өег" гурил компанийн захирал гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй. 

2020,2021 онд олгосон нийт 338.19 мянган тонн хүнсний улаанбуудай импортлох зөвшөөрлийн хүрээнд 2020 онд 119,53 мянган тонн, 2021 онд  207,96 мянган тонн нийт 327 мянган тонн улаан буудай импортлосон. Хөтөлбөрт хамрагдсан ААН-үүдээ "Од" групп ХХК 64,8 хувь, "Хангай Миллс" 80 хувь, "Ерөн цагаан" ХХК 42,56 хувь, "Дорнод гурил" ХХК 99,67 хувийн гүйцэтгэлтэйгээр хүнсний улаан буудай импортлосон байна. Таван дэд төсөлд 20,1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон нь хугацаандаа бүрэн төлөгдсөн байна. 

Хүнсний улаан буудайг гадаад улсаас импортлох хүрээнд олгосон зээлийг "Өег" гурил компани 4,5 тэрбум төгрөгийг гадаад биш дотоод компани руу шилжүүлсэн тухай шинжээчийн дүгнэлтэд дурьдагдлаа. Гэвч уг асуудлаар тайлбар мэдээлэл өгөх гэрчүүд ирээгүй юм. 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)