Зарим нөхдүүд сонсголоос зайлсхийж байгаа нь илэрхий байна
2023-03-14

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна. 

 

 

Өнөөдрийн сонсголд дуудагдсан гэрчүүдийн ирц хангалтгүй байгаатай холбогдуулан Түр хорооны гишүүн Ж.Сүхбаатар "УИХ-ын нэр бүхий гишүүд сонсголыг санаачлан зохион байгуулж байна. Сонсголоор хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Болсон явдлын үр дүнг л ард түмэн мэдэх шаардлагатай. Хөгжлийн банкнаас бол Монгол Улс дампуурах шахсан. Их олон сайхан ажил хийсэн гээд байгаа хүмүүсийг буруутгахгүй. Нийлбэр дүнгээрээ Монгол Улсын иргэдийн ахуй амьдралыг доройтуулах, улс дампууруулах байдалд хүрсэн. Гэтэл улстөрд холбоотой компаниуд захиалгатай янз бүрийн юмнууд гаргаж байгаа. Зарим нөхдүүд бол сонсголоос зайлсхийж байгаа нь илэрхий байна" гэлээ. 

 

Өнөөдрийн хувьд 59 хүн гэрчээр дуудагдсан ч эхний хоёр асуудлыг хэлэлцэхэд есөн гэрчийн ХОЁР нь л сонсголд хүрэлцэн ирсэн байна. Сонсголд иргээгүй долоон хүний хувьд гадаадад байгаа өвчтэй гэх тайлбарыг Түр хороонд ирүүлсэн байгаа юм. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин