Монголын хоккейчид Узбекистаны шигшээ багт ялагдав
2023-03-15

 

Зургаан орны баг өрсөлдөж буй шайбтай хоккейн U18 насны "Challenge Cup" тэмцээнд Монголын шигшээ баг 3 дахь тоглолтоо хүчирхэг бүрэлдэхүүнтэй Узбекистаны шигшээ багтай хийв. Урьдчилсан финал гэж хэлж болох тус тоглолтод манай баг хамгийн хүчтэй өрсөлдөгчдөө 4:7-гоор дийлдсэнээр анхны хожигдлоо хүлээсэн. Тоглолтын эхний хоёр үед 4:4 тэнцсэн ч шийдвэрлэх III үед 3 шайбыг хаалгандаа алдлаа.

 

 

Манайхаас М.Чинзолбоо 2, Д.Лхагвадорж, Б.Мөнхманлай нар тус бүр 1 гоолоор өрсөлдөгч багийнхаа хаалгыг мялаав. Монголын шигшээ баг маань өнөөдөр 17:00 цагт Туркменистантай, сүүлийн өдөр буюу баасан гаригт 20:30 минутад Тайландын шигшээ багтай тоглоно.

 

 

Гэрэл зураг: МХХ

Shuud.mn
Сонин хачин