БОАЖ-ын сайдаар Д.Цогтбаатарыг томилох эсэхийг шийднэ
2012-01-25

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан эхлэх гэж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд БОАЖ-ын сайдаар Д.Цогтбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. Үүний дараа Газрын тухай, Газрын кадастрын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийн. Харин хуралдааны төгсгөлд Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийднэ.
Shuud.mn
Сонин хачин