Иргэний 98 хэрэг шийдвэрлэжээ
2011-10-10

I. Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүх иргэний 98 хэрэг, эрүүгийн 9 хэрэг, Аймгийн давж заалдах шатны шүүх иргэний 3 хэрэг, эрүүгийн 2 хэрэг тус тус хянан шийдвэрлэсэн байна. II. Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Ц.Зоригийн шүүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар нийт шүүхийн шүүгч, ажилтнууудад хандан гаргасан уриалгыг дэмжиж, Шүүхийн тухай багц хуулиудын төслийг шүүгч, ажилтнуудын зөвлөгөөнөөр хэлэлцэн, санлаа нэгтгэн хүргүүллээ. III. 7 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймаг байгууллагдсаны түүхт 80 жилийн ойг угтан шүүгч, ажилтнууд байгууллагынхаа орчин тойронд цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж, авто машины хашлага шинэчлэх, зогсоолын тэмдэг тавих, элс, хайргаар орчины 10 мерт газрыг хучиж, хайс, хаалга зэргийг шинэчлэн өгнө үзэмжийг сайжруулан ажиллаа. IV. Өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын төлөвлөгөө гарган, байгууллагын урсгал засвар, тохижилт, бусад ажлуудын хэрэгжилтийг зохион байгууллан ажиллаж байна. V. Шүүхийн Тамгын хэлтсийн даргын 2011 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 3/39 дүгээр тушаалаар "Шүүгчийн туслах, ажилтнуудын ажлыг үнэлэх, дүгнэх, шалган туслах ажлын ерөнхий удирдамж"-ыг батлан хэрэгжүүлэн ажиллахаар боллоо
Shuud.mn
Сонин хачин