Пак Со Жүн The Marvels кинонд Yan ханхүүгийн дүрийг бүтээжээ
2023-04-12

 

БНСУ-ын жүжигчин Пак Со Жүн Marvel кино ертөнцийн “The Marvels” кинонд алдарт жүжигчин Бри Ларсонтой мөр зэрэгцэн дүр бүтээх болсон талаар эх сурвалжууд мэдээлж, шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийг хөдөлгөөд байсан. 

 

Уг кинонд  33 настай жүжигчин Бри Ларсон, Иман Веллани нар тоглосон бөгөөд түүний дүрийн талаар дэлгээгүй байсан юм. Харин өчигдөр "The Marvels" киноны богино хэмжээний трейлэр цацагдаж бүх дүрүүд ил боллоо. Жүжигчин Пак Со Жүний хувьд тус кинонд Yan ханхүүгийн дүрийг бүтээжээ.

 

Ниа ДаКостагийн найруулсан "Ахмад Марвел" киноны үргэлжлэл  The Marvels"  кино нь 2023 оны 11 дүгээр сарын 10-нд нээлтээ хийхээр болсон байна. 

 

Тэрээр "Өшөө авагчид: Ултроны эрин үе" (2015)  кинонд Клаудиа Ким нэрээр алдаршсан Сү Хён мөн  Ма Дон Сок буюу Дон Лигийн дараагаар Марвелийн кинонд тоглосон гурав дахь Солонгос гаралтай жүжигчин болоод буй. 

Shuud.mn
Сонин хачин