Гэр шатаж, ахмад настай хүн нас баржээ
2023-04-14

 

Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 25 дугаар гудамжинд өчигдөр 21.17 цагт гэр шатжээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид таван минут ажиллаж, иргэн Б-ийн 5 ханатай гэрийн галыг унтраасан байна. 

 

 Тус гал түймэрт иргэн Б /64 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсныг тул тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин