Я.Содбаатар: Намуудад сонгогчдын санал авсан тоогоор ТӨСВӨӨС дэмжлэг үзүүлнэ
2023-04-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. 

 

 

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлж байна. Шинэчилсэн найруулгын төсөл нь ДОЛООН бүлэг 46 зүйлтэй. МУ 1990 онд Үндсэн хуулийн нэмэлтийг баталсны дараа Улс төрийн намуудын тухай хуулийг баталж, олон намын тогтолцоонд шилжих эрх зүйн орчин бүрдсэн. 2005 онд Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар батлан гаргаснаас хойш 18 жил өнгөрсөн байна.  Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөхдөө хэд хэдэн зарчим барьсан. 

  1. Улс төрийн намын тухай хуулийг батлан гаргаснаар улстөрийн намыг хариуцлагатай болгох чиглэлээр томоохон заалтууд орсон. 

  2. Улстөрийн намыг бодлогын институт болгон төлөвшүүлэх шаардлага тулгарч байна. Улстөрийн намууд хөгжлийн бодлогоороо өрсөлддөг байх ёстой. Иймээс бодлогын институт болгох заалтууд орсон 

  3. Улстөрийн намуудын санхүүжилтээ ил тод байлгах. Тайлан гаргадаг, аудит оруулдаг байх, хандивыг шилэн болгох заалтууд орсон

  4. Улстөрийн намууд хүйсийн тэгш оролцоог хангах, бусад нийгмийн бүлгүүдийн тэгш оролцоог хангахтай холбоотой заалтууд орсон

  5. Улстөрийн намын дотоод ардчилалыг бэхлүүлэхтэй холбоотой заалтууд орсон" гэлээ.

 

Мөн тэрбээр "Улстөрийн намуудад сонгогчдын санал авсан тоогоор мөнгөн дэмжлэг үзүүлдэг. Цаашид улстөрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг намуудад төрийн санхүүжилт, төрийн шууд бус санхүүжилтын дэмжлэг үзүүлдэг байх заалт орсон. Нийт сонгогчдын 2 хувиас дээш сонгогчдын дэмжлэг авсан улстөрийн нам бол төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг авдаг байх, сонгогчдын НЭГ хувиас дээш авсан улстөрийн нам шууд буюу МҮОНРТВ-ээр өөрийн мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалаа 30 минутын хугацаатайгаар сурталчлах, төрийн болон орон нутгийнэ өмчит компаниудын заал танхимуудыг жилд нэг удаа үнэгүй ашиглах дэмжлэгүүдийг авахаар хуульчилсан. Шинэчилсэн хуулийн төсөлд ХАНДИВЫН хэмжээг эрс багасгасан. Нэг хуулийн этгээд нэг улстөрийн хүчинд жилдээ 27 орчим сая төгрөгийн хандив өгч болно" гэсэн нэмэлт тайлбар өглөө. 

 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
ЖДҮ тоносон 960 сая төгрөгөө үйлдвэрлэгчид рүү өгчихөөд наад юмаа ярина уу Та гуай.
2023-04-14