Г.Занданшатар: Иргэдийн 41.5 хувь Монгол Улс дарангуйлал руу шилжиж байна гэж үзжээ
2023-04-20

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

 

 

Энэ үеэр УИХ-ын даргын зүгээс САНТ МАРАЛ төвөөс гаргасан судалдааг танилцууллаа. 

 

Тэрбээр "Өнөөдөр "Сант Марал" сангийн гаргасан судалгаагаар "Улс төрийн намууд ард иргэдийн хүсэл сонирхлыг илэрхийлж чадаж байна уу?" гэсэн асуултад 78 хувь нь "чадахгүй байна" гэсэн хариулт өгсөн байна. Мөн судалгаанд оролцсон иргэдийн 46.5 хувь нь "Улс төрийн намууд хэрэггүй нэг хүчтэй Ерөнхийлөгчтэй байх хэрэгтэй гэж болжээ" гэсэн хариулт өгсөн байна. Улстөрийн намд итгэх итгэлийг сэргээх асуудлыг хуульд хэрхэн тусгасан бэ?

 

Ард иргэдийн 41.5 хувь "Монгол Улс дарангуйлал руу шилжиж байна" гэж хариулсан байна. Үүнийг улс төрийн намын тогтолцоотой холбож үзэхээс өөр аргагүй. Энэ хууль өргөн баригдсан сонгуулийн хуультай хүйн холбоотой хэрэгжиж чадах уу? Сонгуульд оролцох, татан буулгах механик харилцааг зохицуулахад илүү чиглэгдсэн үү? Судалгаанд оролцсон иргэдийн 93.1 хувь нь "Нийгэм шударга бус байна" гэсэн байна. "Улс төрийн намын санхүүжилт, ил тод байдал, улс төрийн сонгуулийн санхүүжилт авлигалын өдөөгч хүчин зүйл болсон" гэж хариулжээ. Авлига, хээх хахууль, хөгжил, хоцрогдол, доройтол, ядууруулах гээд олон юмны шалтгаан улс төрийн намын бодлого, санхүүжилтээс болж байна гэж үзэж байна" гэлээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Olon namaa tsuuluuchee.
2023-04-20