NewJeans хамтлаг анх удаа Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов
2023-05-08

 

БНСУ-ын к-поп ертөнцөд цахиур хагалж буй охидын NewJeans хамтлаг Spotify дээр хамгийн богино хугацаанд 1 тэрбум удаа тоглогдож гиннесийн амжилт тогтоожээ. 


Олон уран бүтээлчид ийм амжилтад хүрсэн  хэдий ч NewJeans дебют хийснээс хойш ердөө 219 хоногийн дараа энэхүү гайхалтай амжилтад хүрсэн байна. 

 

BLACKPINK болон BTS хамтлаг сүүлийн хэдэн жилийн турш Гиннесийн олон дээд амжилт тогтоосон уран бүтээлчид юм.


Энэ нь бүх Kпоп ертөнцийн хамгийн хурдан амжилтад хүрсэн тохиолдолд аж. Өмнөх амжилтыг BTS -ийн Жонгүг болон BLACKPINK-ийн Лиса нар 408 болон 411 хоногийн дараа 1 тэрбум удаа тоглогджээ. Гиннесийн мэдээлснээр шинэ дээд амжилт тогтоох үед NewJeans платформ дээр ердөө 6 дуутай байсан бөгөөд тэдний анхны цомог  "Ditto" болон "OMG" синглүүд байжээ. 

Shuud.mn
Сонин хачин