2023 оны Каннын кино наадамд шуугиан тарьж буй таван бүтээл
2023-05-18

 

76 дахь удаагийн Каннын кино наадам эхэлж салбарын шилдгүүд Францын Номин эрэг дээр цуглажээ. Уг кино наадам 11 хоногийн турш дэлхий дахиныг кино ертөнцийн урлагаар амьсгалуулах юм. Кино шүүмжлэгчдийн дунд өндөр хүлээлттэй байгаа шилдэг таван киног танилцуулж байна.

 

 

Каннын кино наадам нь дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам төдийгүй Берлиний олон улсын кино наадам ба Венецийн кино наадмын хамтаар Дэлхий нийтэд алдаршсан кино наадмын нэг юм. Наадмын найруулагчдын Зөвлөл тус наадамд оролцох киног дэлхий өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг. Үүнд баримтат кино зэрэг бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг байна

 


The Zone of Interest 


Их Британийн найруулагч Жонатан Глейзер бол Каннын наадамд оролцож байгаа шинэхэн уран бүтээлч юм. Тэрбээр 2000 оноос хойш "Тачаангуй араатан", Николь Кидманы гол дүрд нь тоглосон "Төрөлт ба Арьсны доорх" драмын гэмт хэргийн тухай шинжлэх ухаан, уран зөгнөлт зохиолыг маш гайхалтайгаар найруулан үзүүлдгээрээ үзэгдчийн сайшаалыг хүртсэн нэгэн билээ. 


Түүний The Zone of Interest (Сонирхолтой бүс) кино нь Мартин Амисын 2014 онд гарсан ижил нэртэй романаас найруулжээ.  Энэ нь түүний дөрөв дэх уран сайхны кино аж. 


Киноны үйл явдлын тухайд "Освенцимийн хорих лагерийн дэргэдэх цэцэрлэгт гэр бүлийнхээ мөрөөдлийн амьдралыг бий болгохыг хичээж буй Освенцимын комендант болон түүний эхнэр нарын тухай үйл явдлыг харуулах болно. 
Уг киноны зураг авалт 2021 онд Освенцимд хийгдсэн бөгөөд энэ оны хамгийн хүнд цохилт болсон кинонуудын нэг болно гэж кино шүүмжлэгчид таамаглаж байна. Тус киноны продюсер Эва Пушчинска саяхан "Сонирхолтой бүс" нь Каннын сонгон шалгаруулалтын хорооноос санал нэгтэй шалгарсан цорын ганц кино байсан хэмээн дурджээ. 

 

The Idol

 

“The Idol” бол алдарт поп уран бүтээлч The Weeknd-ийн бүтээсэн HBO цуврал бөгөөд шинээр гарч ирж буй поп шүтээнүүд болон хөгжмийн салбарын хоорондын бүх харилцааны түүхийг өгүүлдэг. Женнигээс гадна The Weeknd, Lily Rose Depp, Troy Sivan зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчид олноор тоглосон кино юм. Ялангуяа "The Idol" нь Женнигийн анхны жүжигчний сорилт болж олны анхаарлыг татсан. 

 

May December


Тодд Хэйнсийн кинонд, "Тэдний шар хэвлэлээр шуугиан тарьсан хайр дурлал улс даяар өрнөснөөс хойш 20 жилийн дараа Грэйси Атертон-Юо болон түүний нөхөр Жо (өөрөөсөө 23 насаар дүү) ихрүүдээ ахлах сургуулиа төгсөхөд бэлдэж байна Холливудын жүжигчин Элизабет Берри кинонд тоглох Грэйсиг илүү сайн ойлгохын тулд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөхөөр ирэхэд гэр бүлийн динамик гаднах харцны нөлөөн дор задрах болно. Залуу насандаа юу тохиолдсоныг хэзээ ч бодож үзээгүй тэрээр 36 насандаа хоосон үүрлэгч болж амьдралын бодит байдалтай нүүр тулж эхэлдэг."

 

Jeanne Du Barry

 

“Jeanne Du Barry” кинонд Майвенн 18-р зууны Францын ажилчин ангийн эмэгтэй Жанна Воберньегийн дүрд тоглосон бөгөөд тэрээр нийгмийн зиндаагаа ахиулан XV Людовик хааны амраг болсон юм. Эмэгтэйн ажилчин ангиас гаралтай байдал нь ордон даяар хүмүүсийн анхаарлыг татаж, олон үйл явдал ар араасаа хөвөрч буй тухай өгүүлдэг аж. Энэ бол Жонни Депп шүүх хурлын дараа тоглосон түүний хамгийн том бүтээл юм.

 

Monster

Японы найруулагч Хироказу Корээда ээлжит бүтээлээ Каннд толилуулахаар болсон байна. Энэхүү кинонд "Нэгэн ээж хүүгийнхээ зан араншныг эрс өөрчлөгдөг байгааг анзааран багшийг нь сэжиглэснээр "Monster" кино эхлэх ч үйл явдлын зангилаа тайлагдах тусам бодит үнэн илчлэгдэнэ.

 

Киноны үйл явдал ээж, хүү, багш гэсэн гурван өөр дүрийн өнцгөөс өгүүлэгдэж буйгаараа өвөрмөц болжээ. Уг кино нь каннын кино наадмын хамгийн хүлээлт ихтэй киноны нэгээр тодроод байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин