Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2023-05-22

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусчээ. Тус байгууллагаас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. 

 

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээтэй спорт цогцолборын барилгыг битүүмжилж, хураасан байна. 

 

Мөн Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай холбогдох хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбайг хураажээ. 

Shuud.mn
Сонин хачин