З.Санждорж: Би цагдаагийн байгууллагад огт шалгагдаж байгаагүй
2012-01-25

Лам нар ном уншиж байна гэж сүсэгтэн олныг хуураад  “Call me honey” гээд цахим захидал бичээд сууж байдаг. Ингэж олон түмнийг хуурч болж байгаа юм уу? -Энэ зөв асуулт байна. Лам нар ном уншиж байна гээд утсаар яриад сууж байдаг. Залуухан оюутан байвал номыг нь уншиж өгөхгүй байх жишээтэй. Лам дээл өмссөн луйварчин ч бий. Хүмүүсийг хуурдаг лам олон болсон. -Худлаа ном уншиж байгаа ламыг яаж хянах вэ. Ер нь хуурамч лам нарыг яах ёстой юм -Сахил санваарыг нь  сахиулах. Ёсзүйн дүрэм гаргана. Шинжлэх ухаан техникийн хүчээр ч ном уншиж байгаа  лам нарыг хянаж болно шүү дээ.  Хэн утсаар ярьж байна.Сэтгэл нь зөв бол яаж ч таслан зогсоож болно. Сүсэгтэн олон лам нарын бурууг өөрт нь хэлдэггүй. Лам хүнээс айдаг. Ингэж өөгшүүлж давраадаг. Болохгүй байгаа лам нарын тухай хэлж бай гэж хэлмээр байна. -Таныг  хийдээсээ хулгай хийгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан. Тэр хэрэг чинь юу болсон бэ? -Энэ бол 30 жилийн өмнөх яриа. Өглөөний сонины зурхайн  2 жилийн өмнөх дугаарт  гарсан гүтгэлгийн шинжтэй мэдээлэл байна. Багшийнхаа ном судрыг хулгайлсан ч гэж ярьдаг. Тэр сонин залруулга гаргаж байсан. Би  цагдаагийн байгууллагад огт шалгагдаж байгаагүй.
Shuud.mn
Сонин хачин
jinxen luivarchin hulgaich ene xun mungunii tuluu yaxaas ch butsaxgui gedgiig battai medej bna
2012-12-07
ggg:
oron bairnii xulgain xergeer mongon moritod 5 n jiliin yal edlee biz dee chi ichidegui xuur ve
2012-01-25
zochin:
taniig gazariin naimaa hiideg gej humuus yrih yum bilee todorhoi harui ugnu uu
2012-01-25