П.Наранцэцэг: Автобусны үнийг нэмэх эсэх асуудлаар судалгаа хийж байна
2012-01-25

Нефть импортлогчид бензин шатахууныхаа үнийг нэмэгдүүлээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Бензин шатахууны үнийг өсөлтийг дагаад өргөн хэрэглээний үнэ ч дагаад өсдөг бичигдээгүй хууль манай улсад үйлчилдэг.   Дан ганц иргэдийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гэлтгүй такси үйлчилгээний компани болон хувиараа  иргэд ч үйлчилгээнийхээ хөлсийг 200-300 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн үнэ ч  нэмэгдэж магадгүй хэмээн иргэд санаа зовниж байна. Энэ талаар Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс тодрууллаа. -Бензин, түлшний үнэ нэмэгдээд удалгүй таксины үнэ нэмэгдсэн. Нийтийн тээврийн үнэ ч нэмэгдэж магадгүй хэмээн иргэд анхаарлаа хандуулж байна. Энэ асуудлаар иргэдэд ямар хариулт өгөх вэ? -Засгийн газраас энэ асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байна. Манай байгууллагаас ч гэсэн судалгаа хийж байгаа. Өнөөдөр  бензин түлш ямар үнэтэй байгаа билээ. Тиймээс автобусны үнэ нэмэгдэхгүй гэж баттай хэлэх аргагүй. Гэхдээ Засгийн газраас шийдвэртэй хариулт өгч, нэг литр түлшний үнийг 1800 төгрөгөөс доошлуулж чадвал бид иргэдэд хуучин үнээрээ л үйлчилгээ үзүүлнэ. -Нийслэлийн хэмжээнд хичнээн нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилгээ үзүүлж байна вэ? - Өнөөдрийн байдлаар нийслэл хотод том, бага оврын 2000 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл 6000 гаруй иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр хүмүүсийн хэд нь үнэ төлбөргүй, хэд нь мөнгөө төлдөг билээ. Хэрэв Засгийн газар  түлшний үнийг буулгаж чадахгүй бол автобусны үнийг 500 төгрөг болгох асуудлыг ярина. -Засгийн газар асуудлаа шийдэж чадахгүй бол автобусны үнэ нэмэгдэнэ гэж ойлгож болох уу? -Бид тал талаасаа асуудлыг аль болох нааштай шийдэж, иргэдэд хүндрэл учруулахгүй байх талаар судалгаа хийж байна. Тэгээд ч мэргэжлийн байгууллагаас нь ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байхад иргэдийг бухимдуулж, асуудлыг дэвэргэхгүй байхыг хүсч байна. Н.Дэлгэр        
Shuud.mn
Сонин хачин
citizen:
дээр санал бичсэн хүмүүст хандахад автобусны үйлчилгээг сайжруулах гэвэл зардал нэмж шаардана. Ер нь бүх хүн автобусанд билет авдаг болох хэрэгтэй. Үнийг нь том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөг болго. тэгвэл хүссэн чанартай сайхан үйлчилгээ бий болно. Үнэгүй, эсвэл бага үнээр үйлчилж байгаа тул ямбий автобус, микро байх нь гарцаагүй ш дээ. Жаахан бод. уг нь ойлгомжтой шүү дээ. үнэгүй юм хэрэглэх гэж битгий давар.
2012-01-26
zochin:
Yun une nemeh tuhai yariad bainaa ene teneg avgai chin boliosoi! Busnuud uneheer hun teeverleh standartiig hangaj chadaad ard tumend chiregdelgui uilchilj chadaj baival 500 baitugai 1000-g chin ch tolood yaviya! Odoo uzuulj baigaa uilchilgeenii chanart chin naad 400 togrog chin ch uneheer ahdaj baina! Tiim uchraas uilchilgeegee saijruul daraa ni une nemeh tuhai yarih heregtei! Zah zeeld mungoo tolchihood iim uilchilgee avdag zarchim baihgui! hedii boltol toldogchuud ni toldogguichuuded chiregdej amidrah yum be, naad hahuulnii unemleh, bolson boloogui bus kompany unemleh ene teree boliochee!!!!!!!!!!!!!!!!! avtobusnaas uneheer zalhaj baina yahav ee humuusee! Mashin barina boon stress!!!!!!
2012-01-25
citizen:
дээр санал бичсэн хүмүүст хандахад автобусны үйлчилгээг сайжруулах гэвэл зардал нэмж шаардана. Ер нь бүх хүн автобусанд билет авдаг болох хэрэгтэй. Үнийг нь том хүн 1000 төгрөг, хүүхэд 500 төгрөг болго. тэгвэл хүссэн чанартай сайхан үйлчилгээ бий болно. Үнэгүй, эсвэл бага үнээр үйлчилж байгаа тул ямбий автобус, микро байх нь гарцаагүй ш дээ. Жаахан бод. уг нь ойлгомжтой шүү дээ. үнэгүй юм хэрэглэх гэж битгий давар.
Зорчигч:
Наранцэцэг та доорхи саналыг анхааралтай уншаад арга хэмжээ авна уу!!! 1.автобусаа микрофонтой болгож буудалаа зарладаг болгох 2. Суудлын бурээсийг угаалгаж ер нь дотор цэвэрлэгээг сайжруулах 3. Гадна онго узэмж болон хаягийг 3 талд заавал бичих. 4.буудал дээр автоусны маршрутыг ойлгомжтой бичиж хадах 5. Жолооч кондукторыг жигд цэвэр хувцастай болгох . Энэ бол энгийн байх естой зуйл боловч даанч алга даа. Бид хэдий болтол хогийн саванд сууж амь дуйз явах юм??? Та уунийг заавал хий!!!!!!
2012-01-25
microbus bitch:
sudalgaa hiij baina geed baaj baih yum. Huviinhnii micronii amand bagtaad l nemdeg biz dee. Turiin albatan ene avgai
2012-01-25
Gonza:
6000 irgend 2000 avtobus yilchlyylj benzin tos baraad yahav de ! .3 hynd 1 avtobus yilchildeg uls oron ene zambuulind bhgyi bh !!
2012-01-25
Наранцэцэг гэдэг энэ авгай хаанахын төлөөлөлийн хүн бэ дандаа ядарсан ард түмний эсрэг юм ярьж байх юм
2012-01-25
Bolor:
Hyye naad hyychin aktlagdsan Solongosiin avtobysnyydaa hasaachee tylsh ih idne ashgaa hediinee hiichihsen sht. Ard tymen iim 12 jil bolson avtobysand syyj ami nasandaa denchin tavij yavah estoi yu?
2012-01-25