Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдаж эхлэв
2012-01-25

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо хуралдаж, МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт тавьсан албан шаардлагын талаар санал солилцох, хамтарсан ажлын хэсэг байгуулах, тэтгэврийн зөрүүг арилгах болон суурь тэтгэврийн хуулийн асуудал, эрүүл мэндийн даатгалын асуудал, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2010-2011 оны улсын хэлэлцээрийн биелэлтийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Бензин шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зарим төрлийн ажил үйлчилгээний үнийн өөрчлөлтийг судалж, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах 3 ажлын хэсгийг нийгмийн түншлэлийн талуудаас оролцуулан байгуулж,  ажиллуулахаар тогтсон байна. Ажлын хэсгүүдээс гаргасан санал, дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар хэлэлцэж зайлшгүй шаардлагатай арга хэмжээ авах асуудлаар зөвлөмж гарган УИХ, Засгийн газарт хүргүүлэх юм байна.  
Shuud.mn
Сонин хачин