Иргэний нийгэм байгуулахад ард түмнийг уриалав
2012-01-26

Монголын Ардчилсан Холбооны Ерөнхий чуулган өчигдөр хуралджээ. Уг хуралдаанаар тус холбооноос ард түмэндээ хандаж, дараахи агуулга бүхий мэдэгдлийг гаргасан байна. Уг мэдэгдэлд “Өнөөдөр монголчууд бид жинхэнэ ардчилсан шударга дэг журмаар, олонхийн язгуур эрх ашгийн төлөөх хуулиар бус харин Үндэстэн дамнасан корпорацуудын зохиож өгсөн “баялгийн хараалын” дүрмээр амьдарч байна. Энэ дүрмийн дагуу монгол хүн бүрт 21 мянган төгрөг оногдож, тэрний тал нь ирээдүйд төлөх ёстой өр болон хоцорч байгаа бол үндэсний олигархи гэгдсэн цөөн хэдэн хүнд тус бүр 21 сая долларын цэвэр ашиг, харин тэдний цаад эзэд нь болсон үндэстэн дамнасан корпорациудад 21 тэрбум долларын цэвэр ашиг оногдож байна. Энэ шударга ёс, ардчилсан хууль зүй  мөн үү? Энэ бол тэртээ 1990 онд бидний хүсч, тэмүүлж, зорьж байсан “Ардчилал” биш гэдгийг МоАХ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид эрх зүйт төртэй, шударга ёсыг хэм хэмжээгээ болгосон хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдрахыг хүссэн. Тэмцсэн. Ялсан. Гэвч Монголын ард түмний түүхэн ололтыг өнөөдөр нам дамнасан бүлгүүдэд хамаарах хэдхэн луйварчид гадаадынхантай үгсэн үгүй хийх хэмжээнд очжээ. Үүнийг өөрчлөхийн тулд шинэ нийгмийг хуучин хүчнээр цогцлоохоор итгэж Монгол Улсыг 70 жил дампуурал, мухардлын замд хөтөлж байсан МАХН, МАН-ыг удаа дараа эрх бариулахаар сонгуулж байсан нь бидний хамгийн том алдаа болсныг ухаарцгаая! Учир иймд МоАХ эх орондоо жинхэнэ ардчилал, шударга ёс, эрх зүйт засаг төр, иргэний нийгмийг байгуулах ариун тэмцэлд дахин босох, нэгдэн нягтрахад Монголын ард түмнийг уриалан дуудаж байна” гэжээ.  
Shuud.mn
Сонин хачин
sanaa zowj bn:
humuus mni de hamngiin gol ni zow l temtseh heregtei taiwan zamaar gol ni ter chuhal hun heleeree mal huluuruu gdeg shude
2012-01-27
SOKOO:
jagsaal tsuglaan hiilee ged hzee amjilt olj blaa tgel 7.1c n shig yum boloh gj bgan uilj duulaal olon ch awii huuhduud uhej uregdeed shoron orond orood ymar l olig bladaa
2012-01-27
одоо гудманд жагсах болсон
2012-01-27
MOKH JAGSAACHEE JAGSAAL JGUBISGAL OOR ZVIL BAIKHGVI TULGAA
2012-01-26
irgediin erk ashgiig ken gdg alban tushaaltan etgeeduud kezee haana yamar kelbereer zurchij bsan be gdgeer barimt tsugluulj tenger hol bolson ard tumendee tusalna uu... battulga darga aa, tand shudarga yosni sanaa bdg bol, endees ekelbel olon kund talarhaltai zuil bolj olon kund tusalna, uls oron kugjik zamd ktei
2012-01-26
odoo baigaa irgenii niigmiin chanartai uil ajillagaand kinalt tabik tedniig demjik shine sanaachlagaar ta buken ter zuilee ekelbel yamar be dee
2012-01-26