НҮБ-ын ажилтнуудыг тагнаж, чагнах даалгаврыг биелүүлэхээс татгалзсан гэх Монгол эмэгтэй АНУ-аас улстөрийн орогнол хүсчээ
2010-12-07

Монгол улсын иргэн Дашдаваагийн Жавхлан гэх эмэгтэйн  АНУ-аас улстөрийн орогнол хүссэн өргөдлийг өчигдөр АНУ-ын Калифорни мужийн шүүхэд хянан хэлэлцжээ. Д.Жавхлан нь 2000 онд Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төсөл дээр ажиллаж байсан бөгөөд АНУ-аас улс төрийн орогнол  хүссэн гол үндэслэлээ ийн тодорхойлжээ. Түүнтэй  хамт ажилладаг  НҮБ-ын Монгол дахь ажилтнуудыг тагнаж, чагнах үүргийг Монголын нууц цагдаагаас өөрт нь даалгасан ч, тэрбээр хүлээн зөвшөөрөөгүй байна. Тиймээс түүний амь насанд халдахаар заналхийлж эхэлсэн гэнэ.  Мөн гэр бүлийн гишүүдийг нь ч  дарамталж эхэлсэн  учраас Монголд амьдрах аргагүй болж тус улсад зугатаж очсон гэжээ.  Тэрбээр Цагаачлалын албанд гаргасан өргөдөлдөө “1937 онд коммунистуудын гарт амиа алдсан өвөөгийн минь эмгэнэлт хувь тавилан манай гэр бүлд давтагдах гээд байна”  гэж өгүүлжээ.

Д.Жавхлан өргөдлөө 2001 онд анх өгсөн бөгөөд тухайн үед АНУ орогнол олгохоос татгалзсан байна. Гэхдээ Д.Жавхлан  “Монголд буцаж очвол  улстөрийн аллагын хохирогч болно”  гэж мэдүүлж байсан учраас  түүнийг  Цагаачлалын албанаас Монгол руу буцаахгүй байхад дэмжлэг үзүүлж байсан байна.

Харин 9-н жилийн дараа өргөдлийг нь дахин хянах болсон шалтгаан нь Д.Жавхлан  “Монгол руу дахин очвол амиа алдана”  гэсэн утга бүхий өргөдлийг дахин Цагаачлалын албанд өгсөнтэй холбоотой аж. Тэрбээр өргөдөлдөө Монголд байх үедээ үл таних хүмүүст  зодуулж, гэмтэл учирсан байсан үеийн зурагаа хавсаргасан ажээ.

Тэгэхээр,  Монгол улсын иргэн АНУ-аас улстөрийн орогнол хүсэхдээ өвөөгөө  хэлмэгдсэн тухай, мөн өөрийг нь энэ цаг үед хэлмэгдүүлэх гэж буй талаар дурдсан учраас,   гэрчилэх  баримт зайлшгүй  шаардлагатай болно.  Тиймээс Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбооны тэргүүн  Д.Цогтбаатараас   "Монгол улсын иргэн Дашдаваагийн Жавхлан гэх эмэгтэй 1937 онд өвөөгөө хэлмэгдүүлэлтэд өртсөн гэдгийг баталгаажуулах бичгийг авч байсан уу, мөн өөрөө ч  хэлмэгдэх гээд байна гэдэг асуудлаар хандаж байсан уу"  гэдгийг тодруулахад:    “2001 оны асуудал учраас эргэн нягталж үзье. Гэхдээ тийм баримтыг Шүүхээс гаргуулж авсан байж болно” гэсэн хариултыг өгч байна.

Э.Болор
Shuud.mn
Сонин хачин
God help me, I put aside a whole afternoon to figrue this out.
2012-01-01
I was srieuosly at DefCon 5 until I saw this post.
2011-12-30
The asnwer of an expert. Good to hear from you.
2011-12-30
hutsvaa tanai avilgald idegdsen yaduu buurai Mongold yugaa hiidgiin p.... mine
2011-11-06
God help me, I put aside a whole afternoon to figrue this out.
I was srieuosly at DefCon 5 until I saw this post.
Eh ornoo hudaldahaas butsahgui muu baliar tsagaachid. Tegeed daraa ni ichih ch ugui Mongol ulsaa zarj amidartsgaadag yum ene zavaan shaarnuud.
2011-10-26