Чуулганы хуралдаан Засгийн газрын бүтцийн асуудлаар эхэлнэ
2012-01-27

Хоёр өдөр дараалан зарлагдсан ч хуралдаж чадаагүй чуулганы хуралдаан өнөөдөр 10 цагт эхэлнэ. Эхний асуудал нь Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл юм. Дараа нь МАН-ын дангаар бүрдүүлэх Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг нэр бүрчлэн хэлэлцэх болсон билээ.
Shuud.mn
Сонин хачин