ЭМГЭНЭЛ
2012-01-27

Бидний дотны анд, журмын нөхөр С.Гантөмөр нь 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсч бидэнд нөхөж баршгүй их гарз тохиолоо. Нийт ардчилсан залуучуудынхаа нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Тэрээр 1977 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 1985-1995 онд Нийслэлийн 5 дугаар дунд сургууль, 1998-2004 онд СЭЗДС-ийг бизнесийн удирдлагын бакалавр, 2003-2005 онд СУИС-ийг урлаг судлалын магистрын зэрэгтэйгээр тус тус төгссөн. Мөн 1997 онд АНУ-д англи хэлний курс, 2001 онд Австри улсад удирдах ажилтны курсийг тус тус дүүргэсэн байна. Талийгаач нь 1998-1999 онд Монгол бизнес банкинд зээлийн байцаагч,1999-2000 онд Шинэчлэл банкинд Өр барагдуулах албаны дарга, 2000-2004 онд Томекс ХХК-ний Ерөнхий захирал, 2005-2008 онд Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт Хяналтын албаны дарга, 2008-2009 онд Урлагийн бирж ХХК-ний Гүйцэтгэх захирал, 2009 оноос Монгол Улсын Оюуны өмчийн газрын дэд даргаар тус тус ажиллаж байлаа. Мөн олон жил урлагийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, ард түмний сайн мэдэх “Perfect” хамтлагт дуулж, өөрийн уран бүтээлээ сонсогч олондоо хүргэж байсан юм. С.Гантөмөр нь Монголын ардчиллын төлөөх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан манай шилдэг ардчилсан залуусын нэг байсан юм. Түүний хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 2005 онд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд “Алтангадас” одонгоор тус тус шагнаж урамшуулж байжээ. Тэрээр үнэнч шударга, ухаалаг, аливаад хариуцлагатай ханддаг, нийтэч, хамт олныхоо дунд нэр хүндтэй, бид бүхний бахархал болсон залуу байлаа. Талийгаачийн гэгээн дурсгал, үеийн бидэндээ үлгэрлэсэн сайн сайхан бүхэн нь бидний зүрх сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно. Ум сайн амгалан болтугай.  

АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО

2012.01.27

 

 
Shuud.mn
Сонин хачин
Um maani badmi hum amgalan boltugai
2012-08-07
Gaa:
Um mani badmi hum
2012-01-31
id:
um mani badmi hum. Amgalan noirsdoo
2012-01-27
зочин:
хайран сайхан залуу харамсалтай юм даа Ар гарийхэнд нь эмгэнэл илэрхийлэе Ум сайн амгалан болтугай
2012-01-27
Сайн залуу яасан юм бол доо. Аймаар юм. Маш их харамсалтай байна.
2012-01-27
uka:
yamar aimar yum be. uneheer mundag zaluu bsan shuu dee. yagaad dandaa sainuudiig ni iim ert avaad yavchihdag bnaa
2012-01-27
yasan yum bol
2012-01-27
алдар:
ум маани бадмэ хум. саяхан л уулзаж байсан. хорвоо гэж.
2012-01-27
haramsaltai bn hairan zaluu
2012-01-27