“Архигүй Монголын төлөө аян” Хэнтий аймагт амжилттай үргэлжилж байна
2012-01-27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, амьдрах орчны бодлогын зөвлөх Э.Зоригтоор ахлуулсан баг энэ аяны хүрээнд  Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалантхаан, Баянхутаг, Хэрлэн (Өндөрхаан),  Мөрөн, Дэлгэрхаан суманд ажиллаад ирлээ. Аяны хүрээнд тус аймгийн бүх сум, сууринд  2 баг болон ажилласан юм. Э.Зоригтоор ахлуулсан багийнхан  иргэдтэй уулзан  архины хэрэглээнээс татгалзах, амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл идэвхтэй амьдарлын хэвшлийг түгээн дэлгэрүүлэх талаар сонирхолтой лекц уншив. Лекцийг “Эрүүл идэвхтэй амьдрал клуб” ТББ-ын лектор Ж.Цогтсугар, А.Батсайхан, У.Мөнхдэлгэр нар уншлаа. Хоёр дахь багийг ЕТГ-ын референт Б.Жаргалсайхан ахлан бусад сумдад ажиллаж байна. ТББ-уудтай хамтран зохион байгуулсан эдгээр багийн уншсан лекц нь сонирхолтой,  ухуулан таниулах, соён гэгээрүүлэх ажлууд нь хүмүүст хүрсэн энгийн атлаа оновчтой арга хэмжээ боллоо хэмээн очсон газар бүрт иргэд ярьж байлаа. Мөн энэ үеэр орон нутагт “Иргэний Танхим”-ын үйл ажиллагааг хэвшүүлж, аливаа тулгамдсан асуудлыг иргэдийнхээ оролцоотойгоор шийдэж байх талаар заавар, зөвлөгөө өгөв. Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар 2011 оны арванхоёрдугаар сарын 28-нд “...төсвийн байгууллагын ажилтан, албан хаагчид аливаа нийгэм, соёлын арга хэмжээ, уулзалт, хүлээн авалтыг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэж байхаар тогтоосугай”  гэсэн захирамж гаргаснаа бидэнд танилцуулж байв. Уг аяны үйл ажиллагаа Хэнтий аймагт энэ сарын 30 хүртэл үргэлжлэнэ.
Shuud.mn
Сонин хачин
èõ ýðòíèé ìýäýý áàéíà ¿íýí õóäëûã öàã õóãàöàà ø¿¿íý ãýäýã áèç äý òýãâýë äóòóóäîðæ õýðõýí õîøèãîðñíûã àðäóóä ìýäýý áàéëã¿é äý
2012-12-22
yer n bol ulger jishee bolohoor orchin uyeiin hariltsaanii soyoltoi zaluuchuud ih dutagdaj bna. shutej duuriah hun alga.
2012-02-21
ИРГЭН:
энэ бол зүгээр хоосон шоу.хэн ч ингэж хэлж чадна. харин тэр рояль телевизийн саруул монголын төлөө нэвтрүүлэг бол жинхэнэ зүрх сэтгэлээ гаргасан сайхан зүйл. рояль тв-ийн хамт олонд сайн сайхныг хүсье
2012-01-28
zochin:
hoshigoruulj baiga biz
2012-01-28
Arhi uuhgui bol busad n boloh baihaa
2012-01-28
Bolj bnaa
2012-01-28
ZOCHIN:
suu uuj reklamdahaas oor yu ch hiij chadahgui. ene reklamand 3 nastai huuhed ch togloj chadna.
2012-01-27