“Айвенхоу майнз”-ын хараат бус гишүүдийн тоо хэвээр байна
2012-01-30

“Айвенхоу Майнз”-ийн 51 хувийг “Рио Тинто” эзэмших болсноос хойш “Айвенхоу”-гийн ТУЗ дахь хараат бус гишүүдийн тоо хэд байх нь олны анхаарлын төвд байсан юм. Mining.com-ийн мэдээлснээр тус компанийн орлогч захирал Петр Мередит өнгөрсөн баасан гаригт энэ тоог хэвээр үлдээсэн тухайгаа мэдэгдсэн байна. 2010 онд “Айвенхоу Майнз” “Рио Тинто” компанийн хооронд байгуулсан зөвшилцлийн дагуу ТУЗ 14 гишүүнтэй байна гэж тодорхойлсон байдаг аж. Үүний наймаас цөөнгүй нь хараат бус гишүүн байх ёстой гэнэ. Энэ зөвшилцөл нь 2014 оны нэгдүгээр сар хүртэл хүчинтэй байх бөгөөд үүнээс өмнө “Айвенхоу” Канадын төрийн өмчит компани болсон тохиолдолд зөвшилцөл хүчингүй болох учиртай аж.
Shuud.mn
Сонин хачин