Үр дүнгийн гэрээ байгуулав
2012-01-30

ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр Төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2012 онд дэвшүүлсэн  зорилтыг хэрэгжүүлэх,  цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг өглөө. Мөн төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудын 2012 онд бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, Онцгой байдлын байгууллагын бүтцийн нэгжүүдийн болон орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа.
Shuud.mn
Сонин хачин