Айвенхоу Майнз, Рио Тинтогийн эрх мэдэл дахин эрэмбэлэгдэхийн цаана..
2012-01-30

Өнөөдрийн өнцгөөс харахад монголын уул уурхайн салбар дахь гол тоглогчид болох  Айвенхоу Майнз, Рио Тинто хоёрын Оюутолгой төслийг урагшлуулах эрх мэдлийн хуваарилалт нэгээс нөгөөд бүрэн шилжчихлээ. Хувь эзэмшлээс болж арбитрын шүүхэд тултлаа маргалдаж асан тэд зохицсоны үр дүнд Оюутолгой төслийн удирдлага Рио Тинто-гийн мэдэлд албан ёсоор шилжиж байгаатай зэрэгцэн эрх мэдлээ шилжүүлсэн Роберт Фридландын Ivanhoe Nickel & Platinum буюу  Ivanplats компанийн тухай мэдээлэл илүү тодрох боллоо. Фридланд Оюутолгойг орхиж, Ivanplats-ынхаа төслүүдийг хэрэгжүүлэхээр хөрөнгө босгохоор шамдаж байна гэх мэдээллүүд гарч байна. Ер нь бол Фридланд ийм алхмыг хавьгүй эртнээс хийж эхэлсэн. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахаас өмнө 2009 онд  Чилийн Сантьягод болсон дэлхийн зэсийн 8 дахь удаагийн зөвлөгөөнд оролцохдоо Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Катанга мужийн төв хэсэгт орших  Колвезийн баруун урд хэсэгт байрлах  Камао  зэсийн ордын төслийнхөө тухай, африк руу чиглэн хөдөлснөө дуулгаж байсан. Тэгвэл одоо Ivanplats нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Конго, Габон зэрэг орнуудад алт, зэс, никель, төмрийн хүдрийн төслүүдийг эзэмшиж байна. Колвезийн зүүн хойд хэсэгт Ivanplats-ын эзэмшлийн хэд хэдэн ордууд байгаа аж. Эндээс харахад Монголын өмнийн говиос Оюутолгойг нээсэн гэж олон улсад танигдсан Роберт Фридланд Монголын Засгийн газартай тохиролцох гэж зургаан жил зүдрэх зуураа дараа дараагийнхаа төслүүдийг босгох шавыг сүрхий тавьжээ.  Энэ сард 15.1 сая ширхэг хувьцаагаа Рио Тинто-д худалдсан нь, Р.Фридландын нүүдэл өөр тийш шилжих болсоныг бүрэн баталлаа. Өдгөө Монголын Оюутолгой төслийг Английн болон Уэлсийн хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон, Ийст борн Тэррасын 2 тоот, W2 6LG хаягийн бүртгэлтэй Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компани өөрийн менежментийн дагуу удирдах гэж байна. Гол нь энэ хоёр компани өөр зуураа эрх мэдлээ шилжүүлж ирсэн өнгөрсөн хугацаанд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцсан нэг тал болох Монгол Улсын Засгийн Газар зүгээр л харж байв. Оюутолгой төслийн 2/3 Рио Тинто-гийн мэдэлд очлоо гэж гадаадын мэдээллийн агентлагууд л мэдээлж байгаа болохоос салж тараад, шинэчлэгдэж байгаа манай Засгийн газрын зүгээс таг байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэдэгт нь “Менежментийн баг нь Айвенхоугийн нэгдмэл сонирхолтой этгээдэд менежментийн чиг үүргээ хэсэгчлэн шилжүүлэх эсхүл туслан гүйцэтгүүлэх замаар шилжүүлж болно. Энэ тохиолдолд менежментийн хөлсний шилжүүлсэн эсхүл туслан гүйцэтгүүлсэн менежментийн үүрэгт ногдох хэсгийг (менежментийн багийн тодорхойлсноор) Компани нь тухайн нэгдмэл сонирхолтой этгээдэд шилжүүлнэ” гэсэн өгүүлбэр байгаа ч талуудын байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг нь харахад  эргэлзээтэй заалтууд байгаа юм. Талууд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа тохиролцсон зүйлүүд дотор Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Айвенхоу Майнз Лимитед-ийн хувьцааг эзэмших замаар Хөрөнгө оруулагчид болон Оюу толгой төсөлд хэсэгчлэн санхүүжилт хийхийг хүлээн зөвшөөрснийг; харгалзсан гэсэн өгүүлбэр байгаа юм. Одоогийн мөрдөгдөж байгаа хүчин төгөлдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний дагуу бол  Рио Тинто  Оюутолгойд санхүүжилт хийх эрх байгаа ч, төслийн удирдлагыг шууд өөртөө шилжүүлэн авах  эрх байхгүй байна. Хэдийгээр Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто компанийн хооронд байгуулсан хувьцаа эзэмших гэрээ гэж байгаа тухай энд яригдаж байгаа ч, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнээс давж гарах гэрээ мөн үү гэдэгт нь эргэлзмээр байгаа юм. Тэднийг дуртай үедээ эрх мэдлээ эрэмбэлэн тоглоцгоо гэж зөвшөөрөөгүй юм билээ. Хөрөнгө оруулалтын гэрээний 9 дүгээр зүйл. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ гэсэн хэсгийн 9.1.-т  Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх бөгөөд Монгол Улсын хууль тогтоомж, журмыг дагаж мөрдөнө гэж байгаа бол 9.3.-т Хөрөнгө оруулагч нь өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрхтэй гэж байгаа. Гэхдээ энэ нь менежментийн эрхээ шилжүүлж болно гэсэн агуулгаар ойлгогдохгүй байгааг тодотгоё. Хэдийгээр  Рио Тинтогийн зүгээс Айвенхоу дахь хувь эзэмшлээ 51 хувиас дахин өсгөхөөр төлөвлөөгүй гэж байгаа ч, тэд нэгэнт санасандаа хүрчихээд байгаа нь “Айвенхоу”-гийн удирдаж буй Оюутолгой төслөөс бусдад нь  шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцохгүй гэсэн мэдэгдэж байгаагаас харагдаж байгаа юм. Оюу Толгой төслийг  дэлхийн тэргүүлэх уурхай болгож өргөжүүлэх эрмэлзлэлтэй гэх Рио Тинто ийнхүү Монголын Оюутолгойн ордод албан ёсоор эзэн суулаа. Нэг гэрээнийх нь дагуу мэт ч, нөгөөг нь зөрчиж суулаа.   Э.Болор    
Shuud.mn
Сонин хачин
tamgach:
eronhiilogch urvaad bn tegvel bid jigsaad ene yildveriig mongold 70% 70-30bolgon geed bod do bid zytegvel chadan shy
2013-05-19
zocnin:
gadaadiin soning unshij bhad Rio tinto ivanhoe mines Ouy toljgoi gesen ner bhaas mongol gesen ner ogt tawihdaj bicnigdehee bolison bna lee . mongoliin gazar shoroo bayalag bish ene 2 kompanii oor hoorondiin horongoo huwaaj bgaa met tiim l bolson bna lee. mongoliig mash doosh ni hiij bna . manai hymyysiin medleg muug dalimduulj bna daa.
2012-01-31
zocnin:
gadaadiin soning unshij bhad Rio tinto ivanhoe mines Ouy toljgoi gesen her bhaas mongol gesen her ogt tawihdaj bicnigdehee bolison bna lee . mongoliin gazar shoroo bayalag bish ene 2 kompanii oor hoorondiin horongoo huwaaj bgaa met tiim l bolson bna lee. mongoliig mash doosh ni hiij bna . manai hymyysiin medleg muug dalimduulj bna daa.
2012-01-31
Pioner:
Ene yu ch bishe manaihan naaguura erguutej bhad tsaana chin bur 5dahin tom ord nuutsaar ashiglad bga yum bishu endees uz http://araatan.miniih.com/index.php//home/post/3507
2012-01-30
Yu ch oilgoogui baij zohiogood bichchih yumaa. Gereeg buten unshaagui bololtoi.
2012-01-30