Умард Солонгосын шинэ удирдагч интернэтээс салдаггүй
2012-01-30

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун интернэттэй холбоотой нэгэн тушаал гаргасан тухай Yonhapnews агентлаг мэдээлсэн байна. Уг мэдээлэлд дурдсанаар тэрбээр өөрийнхөө шууд удирдлага дор Умард Солонгост орж гарч буй интернэтийн бүх урсгалыг хянах томоохон алба байгуулсан гэнэ. Мөн Ким Чен Ун нь баруунд боловсрол эзэмшсэн тул нэлээд хэдэн хэлээр чөлөөтэй ярьдаг ба ажлын өрөөндөө байнга интернэтэд нэвтэрч байдаг тухай эх сурвалж дурдсан байна.  Түүнийг интернэтгүйгээр төсөөлөхийн аргагүй хэмээжээ. Ким Чен Уны интернэтийн хэрэглээг тусгайлан өндөр хүчин чадалтай технологиор мэргэжлийн хүмүүс хамгаалж байдаг гэнэ. Нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлж буйгаар бол Ким Чен Ун нь швейцарт сурч байх хугацаандаа байнга интернэт хэрэглэж байсан, одоо ч дэлхий ертөнцөд юу болж байгааг  цахим ертөнцөөр хэрэн хэсэж хэнээс ч дутахгүй мэдээлэлтэй байдаг гэжээ.
Shuud.mn
Сонин хачин
ouizgt:
mongol heleer yridag biol vmhii min sons udirdagch geheesee ilvv ooriinhoo dvriig tolind harj vnssen ergvv yanhan gej bod
2012-01-30
hi:
TENEG XYYXED GANCAARAA BYGDIIG YZEED ARD TYMNEE NYDNII BOOLTTOI AMIDRUULJ BNA. XA XA XA UDUR SHUNUGYI XXX YZDEG BIZ
2012-01-30
Ih bitii uzeerei, uzeh tusam kommunizmdaa ulam itgelgui bolj aav shigee arhind orno shuu deee
2012-01-30