Хоёрдугаар сарын 8 гэхэд бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг бууруулахаар тохирлоо
2012-01-30

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо энэ сарын 25-29-ний өдөр хуралдаж нэгдсэн шийдвэрт хүрч чадсан байна. Дөрвөн өдөр уртасгасан цагаар ажиллаж ажлын хэсгүүд мэдээлэл цуглуулахаар худалдааны төв, захаар явж иргэдтэй уулзсан байна. Ингэснээр өргөтгөсөн хуралдаанаар таван зүйл саналыг боловсруулж УИХ, Засгийн газар хүргүүлэхээр болжээ. Тухайлбал, төгрөгийн ханшийг тогтвортой барих үүргийг Монголбанк хариуцах, Валютын  зохицуулалтын болон Худалдааны тухай хуулийг нэн даруй УИХ-аар хэлэлцэж батлах саналыг хүргүүлж байгаа аж. Гурван талын зөвшлөөр хоёрдугаар сарын 8-н  гэхэд шатахууны ханш үнийн өсөлтийн өмнөх шиг литр нь 1250 төгрөг, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах арга хэмжээ авахаар тохиролцсон байна. Ийнхүү тохиролцоонд хүрч звшилцсөн нь өвлийн хүйтнийг үл ажиран  Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод, ахмад настнууд эвлэлдэн нэгдэж тэмцэж чадсаны үр дүн. Одоо зөвшлийн механизм ажиллаж эхэлсэн гэж ойлгож болно гэж зөвшилцөлд оролцсон ҮЭХ-ныхон хэлж байна.  
Shuud.mn
Сонин хачин
mongol busgui:
bayrlalaa medeej odoo bux zuil xetsuu bna odoo tegvel 8 xonogiin daraa bux zuil xevendee orox bolj jiriin irgen minii bie mash ix bayrlaj bna
2012-01-31
Zorigoo:
Saihan l medee bna harj l byaa...
2012-01-31
Boldoo:
Энэ шатахууны үнийг улс төрчид бензин клонкийн эзэд өөрсдийн эрх ашгийн үүднээс нэмдэг юм. Үүний нэг тод жишээ бол түрүү жилийн хавар доллар 1300-1400 хооронд хэлбэлзэж байхад чимээгүйхэн бензиний үнийг 1590 болгож өсгөсөн тэр үед за яахав гээд дуугараагүй дэлбэлээгүй. намар доллар 1200 болж буухад нөгөө бинзений үнээ буулгалгүй эсрэгээрээ өвөл нь 1200 аас 1400 хүртэл доллар нь өсөхөд харин бөөн далим баяр хөөр болчихсон бүүр 1850 төгрөг болгож өсгөж гэдэн хөдөлгөдөг байна шүү. Энэнд ямар ч инфляци нөлөөлөөгүй харин монголийн эдийн засаг эерэг үзүүлэлттэй гарлаа гээд ярьчихсан бас өөрсдийгөө дахиж сонгогдохгүйг мэдчихээд сонгохоос өөр аргагүй байдалд ортол нь сонгуулийн хуулиа батлах гэж хэрэлдэж байх хооронд нь чоно борооноор гэгч юм болоод амжлаа шүү. Цаашид иймэрхүү өлгийтэй хүүхэд хуурах гэж байгаа юм шиг шоу үзүүлэх гэсний хэрэггүй байх. За тэр оюу толгой 5 н толгой гэж ярихаа болье харин харамлана шүү шороо босгоод байвал харийнхаан байгаль экологи концепц гэж нэг юм байдаг юм наад лицэнзийг чинь хүчингүй болгоод хэнд хэдэн модтой чихэр өгч авсан юм тэр хүнээсээ тэрийгээ нэхэж буцааж авахаа эртхэн бодооройдоо
2012-01-31
HUDLAA HUDLAA,UNEMSHEED BAYARLAAD BHDAA YADGIIN.1 SAY UGUHGUI ,TSALIN NEMEHGUI,VALUT BUURAHGUI.TA NAR UURSDUU HUNS BARAANIIHAA UNIIG BUULGAH YUM UU? ER NI AMI AMIAA BODOJ GARAA HUDULGUJ AMIDAR.ZASGAAS YUM GORIDOOD NASAARAA AJIL HIIJ YUN CH HUREHGUI TETGEVER AVAH GJ AMIDRAH YUM UU?
2012-01-30
MB:
Bayarlalaa, ta nartaa. Ganbaatar ta uneheer Mongolyn niit ard tumend uneheer ih buyan uildej baina shuu. Tany uils ariun baigee.
2012-01-30
Наран:
Өө гоё гоё. Барааны үнийг аль эртнээс л ингээд бууруулаад байхгүй яах гэж манийгаа ингэж олон жил зовоосон юм бол оо? Дэлхийн бүх орнууд Монголоос суралцах хэрэгтэй болж дээ. Зах зээлийн эдийн засгийн үнийг ганц хуралдаад л санаан зоргоороо тогтоочихдог улс орон манайхаас өөр дэлхийн түүхэнд ч байхгүй ээ.
2012-01-30