16.3 тэрбум төгрөгөөр нөөцийн шатахуун авахаар боллоо
2012-01-31

Энэ оны улсын төсөвт газрын тосны нөөц бүрдүүлэхээр тусгагдсан 16.3 тэрбум төгрөгөөр нөөцийн шатахууныг шууд гэрээ байгуулан худалдан авах асуудлыг зохих хууль тогтоомжийн хүрээнд судалсны үндсэн дээр шийдвэрлэхээр болжээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт өчигдөр  Засгийн газрын хуралдаанд Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах чиглэлээр хийж байгаа ажлынхаа талаар танилцуулсан юм. Мөн хуралдаанаар дээрх шийдвэр гарсан юм. Автобензин, дизель түлшний дотоодын жижиглэнгийн үнийг тогтворжуулах зорилгоор НӨАТ-ыг бууруулах арга хэмжээг 2 дугаар сарын хилийн үнэ тодорхой болсоны дараа гаалийн болон онцгой албан татвартай уялдуулан судалж, санал боловсруулан Засгийн газарт оруулахыг салбарын сайдад даалгав. Мөн түүнчлэн автобензин, дизель түлшний доод тал нь 30 хоногийн улсын нөөц бүрдүүлэхэд шаардагдах хөрөнгө, нөөцийн агуулах барихад эхний ээлжинд шаардлагатай 22 тэрбум төгрөгийн асуудлыг Засгийн газар, Улсын Их Хуралд зохих журмын дагуу тавьж шийдвэрлүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Shuud.mn
Сонин хачин
une osonguut n ondor uneer noots burduulehdee yahav dee, une ihtei uyed n zarchihaad tank n tsoorood uurshaad alga bolj geed dulii dumbe tsarailaad suuh gej baigaa yum, haraal idsen novshnuud.
2012-01-31