Шилдэг цэцэрлэгүүд шалгарав
2012-01-31

Монголын багш нарын баярын өдрийг угтан нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Хүүхдийн төлөө газар, Монголын хувийн хэвшилийн цэцэрлэгийн үүсгэн байгуулагчдын холбоо хамтран боловсрол шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйлсэд хувь үнэтэй хувь нэмэр оруулж шилдгээр шалгарсан цэцэрлэгт шагнал гардууллаа. Нийслэл Улаанбаатар хотын хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсролыг олгоход хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн оруулж буй хувь нэмэр багагүй бий. Улсын цэцэрлэгүүдийн ачааллыг хуваалцаж,  багш,  хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, оюуны чадавх, ангийн онцлогт тохируулан ажиллах, хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчидтай ойр дотно хамтран ажиллах боломж  хувийн цэцэрлэгт илүү байх нь бий. Шилдэг номинацийн төлөө 44 хувийн цэцэрлэг үйл ажиллагаагаараа өрсөлдсөн бөгөөд “Багшийн хөгжлийг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Басархан”, “Хүүхдэд ээлтэй орчинг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Том жаал”, “Хүүхдийн авьяасыг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Олуулаа”, “Шинэлэг арга зүйг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Ягаан цамхаг”, “Эрүүл хооллолтыг дэмжигч цэцэрлэгээр “Цахиур чулууныхан”, “Эрүүл мэндийг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр Бөмбөөлэй, “Боловсролын арга зүйч” шилдэг цэцэрлэгээр “Эрдмийн цацраг”, “Эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжигч” шилдэг цэцэрлэгээр “Одод”, “Гэр бүл хүүхдийн хөгжлийг дэмжигч” цэцэрлэгээр “Цэлмэгхэн” цэцэрлэг тус тус шалгарлаа. Н.Дэлгэр
Shuud.mn
Сонин хачин
arai ch dee......
2012-01-31
hudlaa:
Эрүүл мэндийг дэмжигч” шилдэг цэцэрлэгээр Бөмбөөлэй ene tsetserlegt chine shar uvchin gar ch bsan tuuniigee nuugaad zahiral ni buun uym bolj bsan shtei ....................hudlaa l bh uym daa...ydaj huuhduudee eruul usguh uymsan
2012-01-31