Нүүрсний салбарынхан чуулна
2011-10-10

“Нүүрсний аж үйлдвэрийн салбарын удирдах ажилтны ээлжит IV зөвлөгөөн” маргааш буюу 11-ний өдөр “Нүүрсний уурхайнуудын 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, салбарын бүтээн байгуулалт” сэдвийн хүрээнд болох аж. Зөвлөгөөнийг  Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг нээх бөгөөд  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэх аж. Улмаар ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын газрын  дарга А.Эрдэнэпүрэв “Нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал”, АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.Алтанхуяг “Нүүрсний уурхай, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэл” сэдвээр илтгэл тавих юм байна. Харин нүүрсний аж  үйлдвэрийн салбарын бүтээн байгуулалт сэдвийн хүрээнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Геологи, Уул уурхайн албаны дарга Ч.Энхбаяр “Тавантолгой” төсөл,  “Энержи Ресурс” ХХК-ийн Нүүрс баяжуулах төслийн удирдагч Ц.Баярмагнай “Ухаа худагийн нүүрс баяжуулах үйлдвэр, зах зээл” ,  “НАКО” ХК-ийн Ерөнхий захирал Ж.Бат  Хагас коксын “НАКО” үйлдвэр,   “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Балсандорж  “Шивээ-Овоогийн уурхайн нүүрсний чийглэгийг бууруулах, конвейерийн тээврийн систем нэвтрүүлэх төсөл” зэрэг илтгэлүүдийг танилцуулах аж. Зөвлөгөөнд  төрийн мэдээллийн цаг бий бөгөөд УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо,  ЭБЭХ-ний  Дэд сайд Б.Ариунсан нар ирж оролцогчдын асуултад хариулах юм байна.
Shuud.mn
Сонин хачин