Том модель Д.Пүрэвсүрэн загварын тайзнаа сайн загвар өмсөгч, дэлгэцийн сайн жүжигчний зэрэгцээ сайн ээж. Тиймдээ ч тэрбээр ганц охин М.Энхжингийнхээ боловсролд тун их анхаардаг нэгэн.
Түүний охин М.Энхжин“American School of Ulaanbaatar” дунд сургуулийн 3б ангид сурдаг.
Хөдөлмөрч, хичээнгүй ээжийнхээ зүтгэлээр багаасаа чанартай боловсрол эзэмшиж байгаа М.Энхжин сургуулийнхаа урдаа барьдаг сурагчдын нэг бөгөөд ээжийн хайртай сэргэлэн охин одоо ээждээ англи хэл зааж байгаа гэв.